Logo

A4STORE.MN

Мэдээллийн дэлгэрэнгүй

  • Нүүр /
  • Мэдээллийн дэлгэрэнгүй

Үрчлээний эсрэг & цайруулах байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүн

4 сарын өмнө

Өдөр тутмын стресстэй амьдрал, хүрээлэн буй орчны бохирдол, нас ахих явц зэрэг нь бидний арьсанд тодорхой хэмжээгээр нөлөөлж, үрчлээ үүсэх үндэс болдог. Гэхдээ зөв арчилгаа, үр дүнтэй бүтээгдэхүүн хэрэглэснээр арьсаа залуу, уян хатан, толигор хэвээр хадгалах боломжтой. Энэ нийтлэлд үрчлээний эсрэг хамгийн үр дүнтэй бүтээгдэхүүнүүдийг танилцуулж, хэрхэн сонгох талаар зөвлөгөө өгье.

Үрчлээ үүсэх гол шалтгаанууд

  • Үрчлээ үүсэхэд дараах хүчин зүйлс голлон нөлөөлдөг:
  • Насжилт – Коллаген, эластин үйлдвэрлэл буурснаар арьс унжиж, үрчлээтдэг.
  • Нарны хэт ягаан туяа (UV) – Нарны туяа арьсны гүн давхаргад нөлөөлж, үрчлээ үүсэх үйл явцыг хурдасгадаг.
  • Чийгшил дутагдах – Арьс хангалттай чийггүй бол уян хатан чанараа алддаг.
  • Стресс, нойргүйдэл – Кортизол дааврын ялгаралт нэмэгдсэнээр арьсны нөхөн төлжилт удааширдаг.
  • Буруу арчилгаа – Арьсандаа тохироогүй бүтээгдэхүүн хэрэглэх нь эрт хөгшрөлтийг өдөөх магадлалтай.

Үрчлээний эсрэг шилдэг найрлагууд

  • Үрчлээний эсрэг бүтээгдэхүүн сонгохдоо дараах орц найрлагатай эсэхийг анхаараарай:
    Ретинол (Vitamin A) – Арьсны нөхөн төлжилтийг хурдасгаж, үрчлээг багасгана.
  • Гиалуроны хүчил – Чийгшлийг хадгалж, арьсыг булбарай, толигор болгодог.
  • Пептидүүд – Коллаген нийлэгжилтийг дэмжиж, уян хатан чанарыг нэмэгдүүлнэ.
  • С витамин – Антиоксидант үйлчилгээтэй тул арьсыг гэрэлтсэн, эрүүл болгодог.
  • Ниацинамид (Vitamin B3) – Арьсны өнгө жигд болгож, хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг.
  • Коэнзим Q10 – Чөлөөт радикалуудын эсрэг тэмцэж, арьсны хөгшрөлтийг удаашруулна.

Таны гоо сайхныг улам бүр тодотгоно: Үрчлээний эсрэг шилдэг орц найрлагуудыг багтаасан Crebeau брэндийн торгоны пиптед агуулсан үрчлээний эсрэг & цайруулах үйлчилгээтэй бүтээгдэхүүнийг санал болгож байна.

Торгоны пиптед гэж юу вэ?
Торгоны үндсэн бүрэлдэхүүн хэсгийн 98% нь уургаас бүрдэх бөгөөд өөх тос бараг агуулаагүй байгалийн гаралтай найрлага нь амин хүчил агуулсан пептидүүдийг үүсгэдэг. Торгоны пептидийн нөлөөгөөр арьсны хөгшрөлт удааширдаг гэдгийг ШУ баталсан байна
Солонгост төдийгүй Олон Улсын Арьс судлал, Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, хэрэглэгчдэд хүлээн зөвшөөрөгдсөн CreBeau брэндийн CreBeau Silk Peptide Skincare таван төрлийн бүтээгдэхүүний иж бүрдэл нь таны арьсны эд эс бүрийг сэргээж өнгөлөг, толигор болгоно.

Байгаль эхийн хайрласан жороор бүтээв

  • Торгоны пептид - арьсны уян хатан байдал
  • Centella asiatica - арьсны бат бөх чанар
  • Роземари өвсний ханд - Арьс чийгшүүлнэ
  • Лаванда цэцгийн ханд - Арьсыг чийгшүүлж, тайвшруулах үйлчилгээтэй

Торгоны пептид агуулсан арьс арчилгааны иж бүрдлийг сонгох 4 шалтгаан:

  1. 100% торгоны пептидийн гайхалтай үр дүн: Ердөө 4 долоо хоногийн дотор үр дүн нь мэдрэгдэнэ.
  • Цайруулна
  • Гүн чийгшүүлнэ, тэжээл өгнө
  • Арьсны уян хатан байдлыг сэргээнэ.
  • Тайвшруулна, эмзэгшлийг бууруулна

2. Байгалийн цэвэр жорыг харамгүйгээр шингээв. Таны арьсанд сайн бүхнийг 

  • Сувдны ханд - Арьсны эд эсийг сэргээж, чийглэг тунгалаг болгоно
  • Пептид - Арьсыг тайвшруулж, хамгаална
  • Ургамлын ихэстэй газрын шош - Арьсанд тэжээл өгч, уян хатан чанрыг сайжруулна

3. Арьсны гүнд шингэнэ - Уургийн найрлагаараа арьстай хамгийн төстэй, хүний биед ээлтэй торгоны пептидүүд нь арьсны гүнд сайтар шингэдэг.

4. Арьсыг чангална - Арьсны унжиж суларсан хэсгийг татаж өргөнө

Байгалийн орц найрлагатай, эмзэг арьсанд ч тохиромжтой, синтетик үнэртүүлэгч, парабен, сульфат агуулаагүй, зөөлөн найрлагатай иж бүрдэл нь дараах 5 бүтээгдэхүүнээс бүрдэнэ

  1. Booster Soothing Toner - Арьсыг тайвшруулах тоник
  2. Synergy Nourishing Ampoule - Арьсанд тэжээл өгөх ампуль
  3. Booster Soothing Emulsion - Арьсыг зөөлрүүлж, тайвшруулах эмульс
  4. Time Elastic Eyecream - Үрчлээ үүсэхээс сэргийлэх зовхины тос
  5. Night Repair Cream - Арьсыг сэргээх шөнийн тос

Өөртөө итгэлтэй, толигор, гэрэлтсэн арьстай байхын тулд торгоны пептидтэй арьс арчилгааны бүтээгдэхүүнийг өдөр тутмын арьс арчилгаандаа хэрэглэж хэвшээрэй. Crebeau иж бүрдэл нь бүх төрлийн арьсанд тохирно.

Гэрэлтсэн, толигор арьсны нууц – Торгоны пептид
 



 

details
background illustration

Онцгой урамшуулалыг бүү алдаарай

Сүүлийн үеийн урамшуулал хөнгөлөлтийн мэдээллийг авах бол мэйл хаягаа бүртгүүлнэ үү.